Монгол дахь мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч “Бевертек технологи” ХХК нь 2004 оноос хойш Канадын Bevertec CST Inc компанитай хамтран гадаадад болон дотооддоо сүүлийн үеийн техник технологи, программ хангамжийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар "Бевертек Технологи" компани нь Казакстан, Азербайжин, Узбекстан, Тажикстан, Киргизстан улсуудад мөн Африкийн зарим орнуудад техник болон программ хангамжийг нийлүүлдэг.
Бевертек технологи компаний эрхэм зорилго бол өөрийн ур чадавхиа бүрэн дайчилж харилцагч байгууллага , аж ахуйн нэгжүүдэд хамгийн орчин үеийн программ хангамжийн шийдэл, техник технологийг ашиглан чанартай үйлчилгээгээр хангах боломжийг бий болгоход оршино.
Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, олсон ололт амжилтаар өөрсдийн хийж бүтээснээ дүгнэнэ.
Манай компани нь бүтээгдэхүүн, программ хангамжаараа дэлхийд тэргүүлэгч байж чаддаг GRG Banking ATМ, болон Verifone POS, NCR ATM, Supermicro Server-ийг борлуулах Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд бүх төрлийн ATM, POS, сервер компьютер, цаг бүртгэл, хаалга хянах систем, ATM, POS-ийн цаас болон бусад төрлийн төхөөрөмжийн цаас, төрөл бүрийн сүлжээний тоног төхөөрөмжийг суурилуулах, программчлах үйлчилгээг үзүүлдэг.