"Бевертек Технологи" ХХК нь байгуулагдсан цагаасаа орчин үеийн мэдээллийн техник технологид тулгуурлан шинэ төрлийн бүтээгдэхүүн, өвөрмөц дизайн бүхий төхөөрөмжийг нэвтрүүлж, үйлчилгээгээ улам сайжруулан, харилцагч байгууллага, түншүүдийнхээ хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, чанартай, найдвартай үйлчилгээ хүргэх зорилготойгоор “Сайнаас улам сайн руу хамтдаа хөгжицгөөе” гэсэн уриан дор ажиллаж байна.
Компанийхаа үйл ажиллагаанд шударга харьцаа, ажлын болон түншлэлийн сайн харилцаа, шинийг санаачлан, шинийг туршин нэвтрүүлж байх, хэрэглэгчдэд чиглэсэн үйлчилгээ, зөв зохистой үзэл хандлагыг баримтлаж харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлийг бүрэн бүрдүүлдэг.
Мэдээлэл технологийн хөгжил асар хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд цаашдаа бид эрхэм зорилгодоо нийцүүлэн мэргэжлийн болон бизнесийн ур чадавхиа улам бүр нэмэгдүүлэх замаар мэдээлэл технологийн салбарт бодит өөрчлөлт шинэчлэлтийг гаргасан нэр хүндтэй компаниудын нэг болон өргөжинө.
"Бевертек Технологи" ХХК нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн үеэс гадаад харилцаагаа бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн бөгөөд Америкийн NCR, Supermicro, Verifone, Хятадын GRGBanking зэрэг гадаадын компаниудтай хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлж байна. Тухайлбал Verifone, GRG Banking компаниудтай хамтран мэргэшил дээшлүүлэх сургалтыг Монголд зохион байгуулсан.
Ялангуяа Канадын Bevertec CST Inc компанитай байгуулагдсан цагаасаа хамтран ажиллаж , тус компаний албан ёсны дистрибьютер болсон бөгөөд энэ хамтын ажиллагааны хүрээнд бид хамтран Монгол Банкны төлбөр тооцооны систем төвийг байгуулсан.
Мөн Казакстан, Узбекстан, Киргизстан, Азейрбайжин, Тажикстан, болон Африкийн зарим орнуудтай хамтран ажилладаг.