• English
  • Mongolian
Манай компани нь Банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тухайн байгууллагад мэдээлийн шинэ технологуудыг ашиглан бизнесээ өргөжүүлэх бололцоог бий болгож өгнө.

Программ хангамж болон системүүд

  • Интернет программчлал болон интернет төлбөр тооцооны систем
  • Сүлжээний нууцлалын программ хангамжийн систем
  • Арилжааны банкны программ хангамж
  • Интернет банкны программ хангамж
  • Төлбөрийн картын процессингийн систем
  • АТМ\POS-н програмчлал
  • SIM картны программчлал
  • Төрөл бүрийн тоног төхөөрөмж ашиглан төлбөрийн мэдээлэл солилцох систем
  • Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн систем
  • Access Control and Time Attendance Solution /цаг бүртгэл, хаалга хянах систем/

Манай бүтээлүүд

Switch / Clearing Center
Internet Fax
Capital Internet banking
ISP Management System
Internet Savings banking
Netbill - Online bank
Retail Internet banking
ePay Card - Pyament System
Дэлхийн банкны санхүүжүүлэлтээр хэрэгжиж байгаа "Санхүүгийн чадавхийг хөгжүүлэх төсөл" -ийн (FCDF 3659 -MOG) төлбөр тооцооны системийг боловсронгуй болгох хэсгийн хүрээнд Монгол банк нь Төлбөр тооцооны нэгдсэн төвийг байгуулах тендерийн ажлыг зохион байгуулсан бөгөөд уг тендерийн төслийн ажилд манай компани нь гүйцэтгэгчээр шалгаран амжилттай хийж гүйцэтгэсэн.
Уг систем нь имтернетээр дамжуулан факс илгээх боломжийг олгох бөгөөд системд бүртгүүлж эрх нээлгэсэн хэрэглэгч өөрийн факсын дугаараас манай сервер рүү факсаа илгээхэд сервер факсыг хүлээн авч боловсруулаад хүлээн авагчийн факс руу интернетээр дамжуулан илгээдэг, Уг системийг 1997 онд бүтээсэн.
Капитал-Интернет банкны систем мь олон улсын шаардлагыг бүрэн хамгасан нууцлал хамгаалалтын түвшин өндөртэй иж бүрэн цогц интернет банкны систем бөгөөд улс хооронд болон дотооддоо орон зай цаг хугацаанаас үл хамааран бэрхшээлгүйгээр банкны бүх үйлчилгээг авах боломжтой мэдээллийн иж бүрэн систем юм.
Манай компанийн програм хангамжийн алба нь ISP (Internet Service Provider) Management System-ийг Монголын анхдагч ISP Magicnet компанид зориулж бүтээсэн бөгөөд тус систем нь телефон утсаар интернетэд холбогдож буй хэрэглэгчийн эрхийг шалгах, холболтын мздээллийг 6үpтгэх, интернет ашиглалтыг заасан үнэлгээ түвшинг харгалзан тооцдог.
Манай компаний Анод банкинд зориулан бүтээсэн програм нь монголд төдийгүй гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд интернэтээр дамжуулан хадгаламж нээлгэх эрхийг бий болгосон бөгөөд дэлхийн аль ч өнцгөөс мөнгөн гуйвуулгыг хийж банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой.
Уг бүтээгдэхүүнийг Нэткарт ХХК-ны захиалгаар 1999 онд ашиглалтанд оруулсан. Монголын хамгийн анхны интернет банк Netbill систем нь олон улсын шаардлагыг бүрэн хангасан, нууцлал хамгаалалтын түвшин өндөртэй иж бүрэн цогц интернет банкны систем юм. Энэхүү систем бий болсноор интернетээр дамжуулан борлуулалт хийж төлбөрийг олон улсын Master, Visa, Discover гэх мэт картуудаас төлбөр цуглуулах боломж нээгдсэн юм. Тус систем нь дэлгүүрээс худалдаа хийсэн тухай мэдээллийг тэр даруй дэлгүүрийн эзний гар утас руу мессежээр илгээдэг. Мөн нэтдансны үлдэгдэл болон хийгдсэн гүйлгээнүүдийн тухай мэдээллийг орлого зарлагын гүйлгээ хийгдсэн даруй данс эззмшигчийн гар утас, имэйл хаяг руу мэдээлэхээс гадна дэлгүүрийн эзэн интернетээр холбогдон орлогын дэлгэрэнгүйг үзнэ. Интернэт хаяг: https://netbill.mn
Манай компани нь одоогоор Эрэл банкинд арилжааны болон интернэт банкны мэдээллийн иж бүрэн системийг суурилуулсан.
ePay- энэ бол цахим төлбөрийн карт бөгөөд бусад аргуудыг ашиглан интернет, телефон, утас, гар утасны мессеж ашиглан төлбөр тооцдог хялбар аргаар шуурхай гүйцэтгэх боломжийг хэрэглэхэд олгоно. Энэ бол нэг удаагийн хэрэглээний төлбөрийн карт. Та картыг ашиглан орон сууц, цахилгаан, телефон, интернет гэх мэт cap тутмын болон бусад олон төрлийн төлбөр тооцоог гүйцэтгэх боломж бүхий он-лайн, и-майл телефоноор цуглуулан авч байх боломжийг олгоно.