OP4100

Энэхүү төхөөрөмжийг шатахуун түгээх станц ба бусад үйлчилгээний газруудад ашиглах боломжтой. Авсаархан, цогц дизайнтай тул байршуулахад хялбар бөгөөд салхи, шороо, бороо мэтийн цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд ч тэсвэртэй байж чаддаг. Мөн тасалбар түгээх газрууд, бусад өөртөө үйлчлэх цэгүүдэд байрлуулахад төгс тохирно.

OP4100 нь зөвхөн PIN pad(EPP) нууцлалаар хангагдаад зогсохгүй PCI сертификат, EMV level 1,2; хамгийн сүүлийн үеийн 3DES, Master/Session DUKPT key management системтэй.

АТМ хэлбэрийн интерфейс, дэлгэц хаяглах товчлуурууд, соронзон тууз уншигч, EMV чип карт уншигчтай. Контактлесс уншигчийг суулгаж өгсөнөөр бүх төрлийн контоктлесс төлбөр хийх боломжоор хангагдсан. Түүнчлэн, дүрсийн өндөр нягтралтай, өнгөт дэлгэцийн тусламжтай нарийн график дүрслэлтэй сурталчилгаануудыг үзэх боломжтой.
Авсаархан, цогц дизайнтай учир байршуулахад хялбар бөгөөд кабелийн хэд хэдэн холболттой, гадны элемент нэвтрэхээс хамгаалсан IP65 хамгаалалтын лацтай.
 
OP4100-г сонгох шалтгаан: 
хэрэглэгчийн шаардлагад нийцсэн төлбөрийн бүх боломжуудыг багтаасан, хамгийн сайн нууцлал хамгаалалттай, чанартай, найдвартай бүтээгдэхүүн.

Бусад бүтээгдэхүүнүүд

© Бевертек Технологи ХХК, 2014. Made by DzCMS