TopazXL

Verifone-ийн Topaz XL кассны машин нь 120 товчлуур, 15" мэдрэгч дэлгэцтэй. Topaz XL нь Ruby SuperSystem framework үйлдвэрлэлд манлайлагч бөгөөд 16 жил дараалан нефть болон жижиглэнгийн худалдааны салбарт борлуулалтаараа тэргүүлж байгаа бүтээгдэхүүн юм. Меню болон товчлуурууд нь ашиглахад хялбар бөгөөд Configuration Manager хэрэгслийн тусламжтай тохиргоог өөрчлөх боломжтой.

Topaz XL-ийн баялаг мэдээллийн сангийн тусламжтай дэлгүүрийн менежеүүд, сайтын эздүүд өөрсдийн бизнесээ удирдан явуулах боломжтой. Тайлангийн мэдээлэл нь өдөр тутмын борлуулалт, өндөр борлуулалттай бүтээгдэхүүн, алдагдлаас урьдчилан сэргийлэх шинжилгээ, зах зээлийн хураангуй судалгаа болон бусад мэдээллийг багтаасан 60 гаруй стандарт мэдээллүүдийг агуулсан байдаг.

Өнөөгийн жижиглэн худалдаа эрхлэгчдийн шаарддаг нэгдсэн түлшний хяналт, танк, баркод скайнер, электрон үнийн тэмдэглэгээ, машин угаалгын хянагч, арын программууд, хамгаалалтын программ, fleet карт, санхүүгийн сүлжээний үйлчилгээ, мөнгөн гуйвуулга, мөнгө бутлах автомат машин, хоол түгээх систем зэрэг бүхий л хэрэгслээр хангагдсан байдаг.

Бусад бүтээгдэхүүнүүд

© Бевертек Технологи ХХК, 2014. Made by DzCMS